Arcade · FLASH

Google “.app” домайныг 25 сая ам. доллароор худалдан авчээ

TU PRÓXIMA PARTIDA

Google “.app” домайныг 25 сая ам. доллароор худалдан авчээ

Haz clic dentro del juego para activar los controles.

Todo listo para empezar

Sobre el juego

Технологийн аварга Google компани “.app” нэртэй домайны төлөө 25 сая ам. доллар төллөө. 2012 оноос эхлэн компани дээд төвшний өргөтгөл домайнуудын тоог нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд чамгүй олон домайныг авах хүсэлт гаргасан юм.

Гэхдээ өмнө нь хэн ч Google шиг нэг домайны төлөө ийм их мөнгө төлөөгүй юм

Харин тэднээс дөрвөн жилийн өмнө дэлхийн домайн нэрүүдийн удирдах байгууллага болох “ICANN” энэ ажлыг эхлүүлж байжээ. Тухайн үед Google .docs, .android, .free, .fyi болон .app нэртэй домайнуудыг хэрэглэх хүсэлт гаргасан байна.

ICANN өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн өөр төрлийн домайн нэрүүдийг дуудлага худалдаагаар зарж эхэлсэн бөгөөд жишээ нь Dot Tech компани “.tech” гэсэн домайныг 6,7 сая ам. доллароор худалдан авч байв.

Амазон “.buy” гэсэн домайныг таван сая ам. доллароор, “.spot” домайныг 2,2 сая ам. доллароор тус тус өнгөрсөн намар худалдан авчээ. Гэхдээ өмнө нь хэн ч Google шиг нэг домайны төлөө ийм их мөнгө төлөөгүй юм.

Тун удахгүй Play Store дээр сурталчилгаа туршиж эхлэх гэж байгаа Google-ийн хувьд .app домайныг худалдан авснаар эрчимтэй хөгжиж байгаа ухаалаг утасны зах зээл дээр байр сууриа улам бэхжүүлэх боломжтой.

"ICANN"-с ямар компаниуд, ямар домайныг хэчнээн доллароор худалдан авсан бэ?

Д.Багахүү

Editor
gogo / Монгол Контент ХХК / Mongol Content LLC
Modo de juego
Single Player
Idioma original
mn